“THE MUDI RESIDENCE”

2012-01-19 16:21:45

"MUDI Residence” waterfront орон сууц нь үзэсгэлэнт Туул голын эрэг дээр тансаг амьдралын цоо шинэ ертөнцийг нээж буй бөгөөд Улаанбаатар хотод ховорхон тохиолдох энэхүү өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг зөвхөн цөөн тооны хүмүүс мэдрэх болно. Гайхалтай зөв зохион байгуулалт, тансаг дотоод засал, цогц үйлчилгээ бүхий уг орон сууцны цогцолбор нь Улаанбаатар хотын чимэг болсон Туул голын эрэг дээр баригдаж, шалнаас тааз хүрэх өргөн цонхоор Туул голыг бүхэлд нь тольдох боломжийг таны өмнө нээж байна. "MUDI Residence”-т таны амьдралыг баялаг, тав тухтай байлгахын тулд бүх талаас  анхаарсан бөгөөд таны худалдан авсан орон сууц хамгийн чанартай, дахин давтагдашгүй, цорын ганц байх болно.

“MUDI Residence”-д бие болон сэтгэл санаагаа амрааж, эрч хүчийг олж аваарай. 
Фитнес зал, 6 метр х  метр хэмжээтэй усан сан зөвхөн оршин суугчдын өмнө нээлттэй байх болно.

Саруул орон зайг бий болгох шалнаас тааз хүрсэн өндөр цонх, шилэн тагт бүхий 'MUDI' ХХК-ийн орон сууцуудын дотоод зохион байгуулалт нь орчин үеийн олон улсын стандартаар хийгдсэн бөгөөд гантиг,  мод болон шилэн элементүүдийг гайхалтай хослуулсан интерьерийн засал нь өндөр чанар, тансаг байдлыг илтгэнэ.

Нийтлэг шинж чанар
-   Цэвэр модон гар хийцийн хаалга
-   Цэвэр модон вакум цонх
-   Мастер унтлагын өрөөнд хувцасны өрөө
-   Зочны өрөө, үүдний өрөөнд тусгайлан хананд  суулгасан  шкаф
-   Камин зуух
-   Орчин үеийн автомат гэрийн удирдлагын систем.
-   Угаалгын машин, хувцас хатаагч машинтай угаалгын өрөө

Гал тогоо

-     Гал тогооны өрөөнүүд мэргэжлийн түвшинд зохион байгуулагдсан ба брэндийн аяга таваг угаагч, хөргөгч, плитка, утаа шүүгчээр тоноглогдсон.

Ариун цэврийн өрөө

•    Зай хэмжээ томтой ариун цэврийн өрөөнүүд нь жакуззи  ваннтай.
•    Брэндийн ариун цэврийн кабинеттай
•    Герман брандийн тоноглолтой