MUDI буюу Монголын Хот Байгуулалтын Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Тоёохира” цуврал төслийн танилцуулга

2012-01-30 23:55:12

Тус хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Тоёохира” цуврал төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг бол 2011 оны 5 сард БГД-н 7-р хорооны нутаг дэвсгэрт “Тоёохира-1” орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан явдал юм. Энэхүү төслийн дараагийн цуврал болох “Тоёохира-studio” орон сууц нь тав тухтай тохилог цэвэр аюулгүй орчинг бүрдүүлсэн, 54 айлын доороо үйлчилгээтэй орон сууц юм. “Тоёохира-studio” орон сууц нь нийт 13 давхар бөгөөд доод 3 давхар нь үйлчилгээний зориулалтай ба хэрэв та бизнесийнхээ ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл үйлчилгээний давхруудаас сонголтоо хийж болно. Дээд 10 давхар нь орон сууцны зориулалтаар баригдана. Энэхүү орон сууц  нь өрөөний талбайн хувьд 23,6м2- 33,6м2-ийн сонголттой. Хийцийн хувьд цутгамал төмөр бетон ханатай учир гадны дуу чимээ болон дулаан тусгаарлалт сайтай барилга юм. Технологийн шийдлийн хувьд цэвэр бохир ус болон дулаан цахилгааны төвийн холболттой, кабелийн телевиз, интернет, телефон шугамын оруулгатай, Япон улсын технологийн шийдэлтэй "Unitbath" системийн ариун цэврийн өрөөг “Тоёохира-1”-н адил дахин хэрэглэнэ.

Байршлын хувьд хотын төвд 3-р эмнэлгийн автобусны буудлын зүүн талд байрлах ба гадна тохижилтын хувьд машины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй орчинг бүрдүүлж өгчээ. Иж бүрэн зураг төслийг "MUDI" ХХК-ийн групп компани болох “PROJECT-X” компанийн монгол мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Харин  барилга угсралтын ажлыг Японы инженер техникийн ажилтнуудын оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ. “Тоёохира-studio” орон сууцны барилга нь 2012 оны 2-р улирлаас баригдаж эхлэх бөгөөд 2013 оны 1-р улиралд ашиглалтанд орно. Бүтээн байгуулалтын салбарт оны шилдгийг шалгаруулах “Алтан Цамхаг 2011”-ээс “Нийгмийн ач холболтой шилдэг төсөл”-оор шалгарсан ХУД-ийн 4-р хороонд баригдах 12,500 айлын ”ИРЭЭДҮЙ” хороололд эдгээр “Тоёохира” цуврал орон сууцнууд баригдах юм.

Холбоо барих утас: 11-363874, 9908 5194, 9509 1189

Вэб:www.mudi.mn