ИРЭЭДҮЙ ХОРООЛОЛ ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
2012-01-18 13:39:45
Та шинээр орон сууц худалдан авах эсвэл хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандууна уу.
"ИРЭЭДҮЙ шинэ хот, шинэ орчин" төслийн хүрээнд 12,500 айлын орон сууц бүхий цогцолбор хорооллыг барьж байгуулах ба эхний ээлжинд 300 гаруй айлыг орон сууц, ажил үйлчилгээ явуулах байраар 2012 онд хангахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хийхийн зэрэгцээ урьдчилсан захиалгыг авч эхлээд байна.
Хэрэв та хөрөнгө мөнгөө хэмнэхийг хүсвэл цаг алдалгүй захиалаарай. Учир нь сар бүр барилгын материалын үнэ ханш, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг харгалзан үнээ тодотгон өөрчилж байна. "ИРЭЭДҮЙ" хороолол таны ажиллаж амьдрах шинэ орчин, зөв хөрөнгө оруулалт гэдэгт итгэж болно.
Захиалга:
2011 оныг дуустал ажил үйлчилгээ явуулах байр, агуулах, нарийн ногоо тарих талбайн хэмжээг хэрэгцээ шаардлагынхаа дагуу захиалан барилгын зураг төсөвт тусгуулах боломжтой.
Ариун цэврийн өрөөний "UNIBATH" систем
Шалнаас хана хүртэлх модон вакум цонх
Гал тогооны тавилга
Үүдний ханын тавилга
Японы мэргэжилтнүүд явцад хяналт тавина.
Иргэдийг ажлын байраар хангах, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг бизнэсийг хөгжүүлэх зорилгоор нэг байршилд төвлөрүүлэхийн хамт орон сууцаар хангах "Монголын Хот Байгуулалтын Хүрээлэн" ХХК-ийн энэхүү шинэлэг үүсгэл санаачлагыг дэмжин дараах байгууллагууд хамтран ажиллаж байна:
Зам тээвэр, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгүүлэх агентлаг, Жижиг дунд үйлдвэлэлийн газар, "Нийслэлийн Газрын Алба", "Органик Монгол" хөтөлбөр, "Капитрон Банк", "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо " ТТБ, "Монголын өрх гэрийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих холбоо "ТТБ, "Монголын Хот Байгуулалтын Холбоо" ТТБ, "МҮДИКС"ХК
