ИРЭЭДҮЙ ХОРООЛОЛ "АЛТАН ЦАМХАГ 2011" ШАГНАЛЫГ ГАРДАН АВЛАА

2012-01-18 12:43:30

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциацаас "Ирээдүй хороолол" орон сууцны төслийг Монгол Улсын төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны гол төв болсон ард түмний орон сууц, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой төсөл хэмээн дэмжих "НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ШИЛДЭГ ТӨСӨЛ" шагналаар тодруулж, хүндэтгэн өргөмжилж "АЛТАН ЦАМХАГ 2011" шагналыг гардуулав.