Ирээдүй шинэ хот, шинэ орчин

2012-01-03 00:14:06

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10дугаар сарын 22-ны өдрийн 509 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 3-р Цахилгаан станцын баруун талд нийт 60 га газарт "Ирээдүй" хороолол байрлана. 
Хорооллыг иж бүрнээр нь 2020 онд дуусгах бөгөөд эхний ээлжийн блокуудыг 2012 оын 4-р улиралд ашиглалтанд оруурахаар төлөвлөж байна. Тус хороолол нь:
  • Бага,дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцүүлсэн ажиллах амьдрах шинэлэг орчин бий болгох.
  • Хотын төвлөрлийг багасгаж өрхийн зардалыг хэмнэх
  • Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг төвлөрүүлж үндэсний бүтээгдэхүүн,ажил үйлчилгээний шинэ зах зээлийг бий болгох
  • Ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдэлийг багасгах 
  • Өрхий орлогыг нэмэгдүүлэн цаашид тогтвортой хадгалах нөхцлийг бүрдүүлж байна.

Иргэдийг ажлын байраар хангах, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг бизнесийг хөгжүүлэх зорилгоор нэг байршилд төвлөрүүлэхийн хамт орон сууцаар хангах Монголын Хот байгуулалтын хүрээлэн/МUDI/ ХХК-ийн энэхүү шинэлэг үүсгэл санаачлагыг дэмжиж дараах байгууллагууд хамтран ажиллаж байна.

Хорооллын хүчин чадал:

12,500 өрх буюу 50 гаруй мянган хүн ажиллаж амьдрах ба түүнд зориулагдсан бүх төрлийн үйлчилгээ 

Хорооллын онцлог:

  • Өрхийн болон жижиг бизнес эрхлэгчид зөвхөн орон сууцтай болох бус ажил үйлчилгээ явуулах байр, агуулахаа худалдан авч нэг дор ажиллаж амьдрах шинэлэг орчинг бүрдүүлж байна. 
  • Өрхийн хэрэгцээт хүнсний   ногоогоо цаг зав зардал гарган хол  явахгүйгээр дээвэр    дээрээ тариалж цэвэр органик хүнс хэрэглэж эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ өрхийн зардлаа хэмнэнэ. 
  • Ижил төрлийн бизнес эрхлэгчидтэй хоршин   хамтран ажиллаж үйлдвэрлэл, борлуулалтын  зардлаа хэмнэнэ.
  • Хамтран ажиллаж буй байгууллагууд орон   сууц, ажлын байр худалдан авах, үйлдвэрлэл үйлчилгээгээөргөтгөхөд банкны, болон ЖДҮ, ногоон үйлдвэрлэлийг дэмжих зээл авах боломжийг олгоно. 

“ИРЭЭДҮЙ” хороололд:

  • Барилгын доод давхарт нь ажил үйлчилгээ явуулах  байр,  дээвэр дээр нь нарийн ногоо тарих талбай бүхий орон сууцнууд,
  • Газар доорх автомашины дулаан зогсоол, агуулах,Худалдаа, үзвэр, үйлчилгээ, оффис, зах, үзэсгэлэнгийн  барилга байгууламж,
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний барилгабайгууламж
  •  Үйлдвэрлэлийн бүс - дунд хэмжээний хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд, тээвэрлэлт, агуулах, борлуулалт түгээлтийн аж ахуй,

Хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд

Барилга, хот байгуулалтын яам,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар,
“Органик Монгол” хөтөлбөр,
“Капитрон банк”,
“Монголын Хот байгуулалтын холбоо”,
“Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”,
“Монголын өрх гэрийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих холбоо”,
“МҮДИКС” ХК

Харагдах байдал

 

ЗООРИЙН ДАВХАРЫН БАЙГУУЛАЛТ

 

ЭХНИЙ ЭЭЛЖИНД БАРИГДАХ БЛОКЫН ХАРАГДАХ БАЙДАЛ